Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал боллоо

Image

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны анхны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн 2018 онд 30 удаа шуурхай хуралдаан болж,  488 үүрэг даалгавар өгөгдснөөс 469 үүрэг 100 хувийн биелэлттэй, 19 үүрэг даалгавар хяналтанд байна.

 

Өнгөрсөн жил агаарын тээврийн салбарт өсөлт гарсан жил байлаа. Тухайлбал олон улсын нислэг есөн хувиар, орон нутгийн нислэг 22 хувиар өсөж, улсын төсөвт нийт 200 гаруй  тэрбум төгрөг төвлөрүүлэн ажилласныг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хуралдааны үеэр онцоллоо.

 

Өнгөрсөн оны төгсгөлд нүүрс тээвэрэлтэд урт цуваа үүсэж, салбар яамнаас ажлын хэсэг гарч шуурхай арга хэмжээ авч ажилласан. Эрүүл мэндийн яамтай хамтран жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлж байна. АТҮТ-ийн дарга П.Дэлгэрнарангийн мэдээлснээр 2018 онд зорчигч тээвэр 12 хувиар өсөж, 2 сая 700 мянган зорчигч орон нутаг руу зорчижээ. Шинэ жилийн баярын өдрүүдэд орон нутгийн чиглэлд 60 автобус нэмэлтээр гарган ажилласан байна.

 

Харин төмөр замын салбарын хувьд 2018 оны урьдчилсан дүнгээр 19 сая 480 мянган тонн ачаа ачсан нь 2017 онтой харьцуулахад 12.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 25.6 сая тонн ачаа ачсаны дотор транзит ачаа 84.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Ачаа эргэлт 15 тэрбум 350 сая тонн км, зорчигчийн тээвэрлэлт 2.5 сая хүн тээвэрлэснээр 2019 онтой залгаж байна. Энэ оны эхний улиралд багтаан 2030 он хүртэлх техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн эхний шат болох 240 сая ам.долларын зээлийн хөрөнгийг шийдвэрлэхээр ажиллаж байгааг УБТЗ-ын дарга Жигжиднямаа шуурхай хуралдааны үеэр танилцууллаа.

 

Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд өнгөрсөн онд хийгдсэн онцлох ажлаа танилцуулсан юм. 2018 онд онд төлбөр авах 19 цэгээс нийт 7.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 800 км замд чанар байдлын дүгнэлт гаргаж салбар яаманд хүлээлгэн өгчээ. 2100 орчим замын материалд дээжийн сорил хийж үйлдвэрүүдэд өгснөөс гадна  Хөдөлгөөнт эргүүл аяныг амжилттай өрнүүлжээ. Ирэх онд 40 хүнтэй экспертийн гэрээ байгуулж, эрдэм шинжилгээний судалгааны төвийг байгуулан ажиллахаар төлөвлөжээ. 2019 онд авто замын салбар үүссэний түүхт 90 жилийн ой тохиох бөгөөд ойг угтсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэллээ.

 

“МИАТ”ТӨХК 2019 онд өөрийн ашиглаж буй зургаан онгоцноос хоёр онгоц нь түрээсийн хугацаа дуусаж байгаа учраас буцаахаар байгааг хэлж байна. Тус онгоцыг орлох Бойнг маркийн гурван онгоцыг 1,5,10 дугаар саруудад хүлээн авахаар төлөвлөсөн бол энэ жил зуны нислэгийн хуваарь дээр Шанхай-Гуанжу зэрэг нислэгүүд нэмэгдэж байна. Одоогийн байдлаар МИАТ компани 59 нисгэгчтэй бөгөөд зуны нислэгээс өмнө нэмж зургаан нисгэгч авах шаардлагатай байгааг "Монголын иргэний агаарын тээвэр" ТӨХК-аас онцоллоо.

 

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажил хэвийн явагдаж байна. 2017 онд 630 мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэж байсан бол 2018 онд 850 мянган тонн төмрийн хүдэр тээврлэж, тээвэрлэлт 30 орчим хувиар өсчээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам дээр Эрдэнэс тавантолгой команитай хамтарсан Тавантолгой төмөр зам компанийг байгуулаад байна. Олон жил маргаантай явж ирсэн царигийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж байна. Мөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Дорнын төмөр зам компанитай хамтран Зүүнбаян төмөр зам компанийг байгуулахаар ажиллаж байгааг "Монголын төмөр зам" ТӨХК-ийн зүгээс илэрхийллээ.

Далайн захиргаа УТҮГ-аас 2018 онд БНХАУ, Вытнам улсуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, ХБНГУ-аас буцалтгүй тусламжийн хүрээнд хоёр ширхэг аврах онгоц хүлээн авч Хөвсгөл далайд байршуулжээ.

 

Мөн энэ үеэр Улаанбаатар шинэ нисэх онгоцны буудлын менежементийн төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг энэ сард багтаан зохион байгуулж Үндэсний хөгжлийн газар шилжүүлэн өгөх ажил хийгдэж байгаа зэрэг мэдээллийг сайдын шуурхай хуралдааны үеэр танилцуулж, хэлэлцлээ.

Өнгөрсөн 2018 он зам, тээврийн салбарт чухал шийдвэр гарсан он байсан бөгөөд 2019 он илүү ихийг хийх, бүтээх, ачаалалттай жил ирж байгааг сайд Я.Содбаатар онцлоод Зам тээврийн салбарт дэвшүүлэн тавьсан зорилтын биелэлт хэрхэн явагдаж байгааг нарийн гаргахыг үүрэгдлээ. Энэ онд 364 тэрбум төгрөг улсын төсөвт тавигдсан. Орон нутагт хэрэгжих ажлуудад хяналт сайн тавьж, зээл тусламжаар хэрэгжих замын ажилд анхаарахыг санууллаа. Мөн Налайх-УБ чиглэлийн замын нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж яаралтай танилцуулахыг үүрэгдсэн юм. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн  замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж энэ сард багтаан тендерийн ажлыг зохион байгуулах, шинэ нисэх онгоцны буудлын менежментийн гэрээг эцэслэхийг даалгалаа.

 

Зам, тээврийн хөгжлийн яам

Нийтлэгдсэн огноо: 2019-01-02 16:52:00
“МТЗ” ТӨХК-ийн хамт олон 2018 оны ажлаа дүгнэлээ
2019-01-11 16:14:00

Машинч нарын хомсдол
2019-01-07 10:22:00

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал боллоо
2019-01-02 16:52:00
Яг одоо уншиж байна

Төмөр замын гриплийг танилцууллаа
2019-01-02 10:12:00

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
2018-12-28 09:29:00

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзав
2018-12-10 13:30:00

БНХАУ-ын ачааны вагоны тэргэнцэрт Хойд Америкийн төмөр замын холбоо гэрчилгээ олгов
2018-12-10 09:56:00

AI роботыг Токиогийн галт тэрэгний буудалд ажиллуулна
2018-12-03 09:56:00

Африк тивийн анхны өндөр хурдны төмөр зам ашиглалтад орлоо
2018-11-30 13:48:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихтэй уулзалт хийлээ
2018-11-29 09:46:00

ОХУ Вена хот хүртэл өргөн царигийн төмөр замтай болно
2018-11-27 09:47:00

“Авлигын эсрэг сургалт” зохион байгуулж байна
2018-11-22 11:24:00

Терроризмын эсрэг судалгааны Sherpa төслийг UIC эхлүүллээ
2018-11-20 15:14:00

Си Ар Ар Си компани Турк Улсад төмөр замын судалгааны хамтарсан төв байгууллаа
2018-11-19 10:02:00

Умард туйлын бүсэд шинэ төмөр замын төсөл эхлүүлнэ
2018-11-16 15:41:00

Төмөр замын робот цагдааг байрлуулжээ
2018-11-14 11:34:00

ОХУ-БНХАУ чиглэлийн төмөр замын тээврийн тарифыг бууруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-12 12:07:00

"Бүс нутгийн логистикийн төв" ашиглалтад орсноор орон нутагт 200 гаруй ажлын байр нэмэгдэнэ
2018-11-06 17:00:00

Екатеринбург-Эрээн чиглэлийн анхны ачаа тээвэр Орос-Монголын хилд хүрлээ
2018-11-05 09:47:00

Хятадын анхны агаарын цахилгаанжуулсан төмөр зам баригдлаа
2018-11-02 14:43:00