2008.03.05 Монгол Улсын төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компанийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 82 дугаар тогтоол гарав.
2008.03.20 Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 82 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн Өмчийн Хорооны 189 дүгээр тогтоолоор “Монголын Төмөр Зам” Төрийн Өмчит Хувьцаат Компани байгуулагдав.
2008.04.17 Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь “Ачаа шилжүүлэн ачих байгууламж”-ийг Төрийн Өмчийн Хорооноос 225 дугаар тогтоол гаргаж “Монголын Төмөр Зам” ТӨХК-д эзэмшүүлэв.
2008.12.24 Монгол Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолын хүрээнд “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркыг нэмэгдүүлэх”-ээр ёсчлов.
2009.06 АНУ-д үйлдвэрлэсэн 4400 морины хүчин чадалтай “Evolution” серийн 1 илчит тэргийг УБТЗ ХНН-т түрээслээр ашиглуулж эхлэв.
2009.12.23 “China CNR Corporation Limited” корпорацитай гол замын 5, сэлгээний 1 зүтгүүр, ачааны 245 вагон, 2 чингэлэг өргөгч худалдан авах гэрээ байгуулав.
2009 он Улсын төсөвт 12,934.5 мянган төгрөг төвлөрүүлэв.
2010.06.24 Монгол Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг 32 тоот тогтоол гарган батлав.
2010.11.03 Эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан хүртэлх 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын Төмөр Зам” ТӨХК-д Засгийн Газрын 283 тоот тогтоолоор олгов.
2010 он Улсын төсөвт 975,454.90 мянган төгрөг төвлөрүүлэв.
2011.02 ОХУ-д үйлдвэрлэсэн 3000 морины хүчин чадалтай 2ТЭ-116 серийн 2 илчит тэргийг УБТЗ ХНН-т түрээсээр ашиглуулж эхлэв.
2011.04.07 “Шинэ төмөр зам төсөл”-ийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулахаар “МакКинсей энд Компани”-аар ахлуулсан Либерти партнерс, Пиллсбүри винтроп шаув питтман болон БНП Парибас нараас бүрдсэн зөвлөх багтай “Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулав.
2011.04.22 Дорноговь аймгийн Сайншанд сумын Хар Тойром хэмээх газар хөрс хуулалт, газар шорооны ажлыг эхлүүлэх шав тавих ёслол болов.
2011.07.04 “Шинэ төмөр замын төсөл”-ийн төмөр замын техникийн зураг төсөл боловсруулах компанийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендерийг зарлаж “СМЕК Монголиа” компани шалгарав.
2011.08.31 “МакКинсей энд Компани”-аар ахлуулсан зөвлөх багийн хийж дууссан “Шинэ төмөр зам төсөл”-ийн ТЭЗҮ-г Засгийн Газрын ээлжит хуралдаанд танилцуулж, уг хуралдаанаар ”Шинэ төмөр замын төсөл”-ийг дэмжиж 40 дүгээр тэмдэглэл гаргав.
2011.11.12 “China CNR Corporation Limited” корпорацитай байгуулсан гэрээний дагуу 2 чингэлэг өргөгч, 185 хагас ачааны вагон орж ирэв.
2011.12.23 Монгол Улсын Засгийн газраас “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийг “Шилдэг 100 татвар төлөгч байгууллага”-аар өргөмжлөв.
2011.12.29 “Шинэ төмөр зам төсөл”-д шаардагдах санхүүжилтийг босгох чиг үүрэг бүхий санхүүгийн зөвлөх банкийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлав.
2011 он Улсын төсөвт 2,173,968.50 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлэв.
2012.03 “China CNR Corporation Limited” корпорацитай байгуулсан гэрээний дагуу 10 битүү вагон орж ирэв.
2012.04 “China CNR Corporation Limited” корпорацитай байгуулсан гэрээний дагуу гол замын 5 зүтгүүр орж ирэв.
2012.11 “China CNR Corporation Limited” корпорацитай байгуулсан гэрээний дагуу сэлгээний 1 зүтгүүр орж ирэв.