Мэдээ мэдээлэл
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2013.06.17 10:10

Огноо : 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Монголын төмөр зам” ТӨХК-ийн албан хэрэгцээний суудлын автомашин /том оврын/
Тендер шалгаруулалтын дугаар: МТЗ-2013-ХА-02
Монголын төмөр зам ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос албан хэрэгцээний суудлын автомашин /том оврын/-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1 жил
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын туршлага: 5-аас дээш удаа
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм
Тендерийн хамт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэхүйц төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн, 14:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Финанс төв, 9-р давхар, Ф.Жигжиджавын гудамж-8,
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот
Утас: 33 66 11
Факс: 33 66 44