“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа

Энэ өдөр Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн авьяаслаг багачууд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн байранд хүрэлцэн ирж, бие даасан урлагийн тоглолтоо толиллууллаа.

Дэлгэрэнгүй

ОХУ давхар ачилгат цахилгаан галт тэрэг төлөвлөжээ

Уралын Зүтгүүрийн компани, Оросын төмөр замууд компани хамтран олон улсын бүсийн үйлчилгээнд давхар ачилгат цахилгаан галт тэрэгний төлөвлөгөөг боловсруулах гэрээнд гарын үсэг зуржээ. 

Дэлгэрэнгүй

Хятад Улс төмөр замын ачаа тээврийн татвараа буурууллаа

Төмөр замын ерөнхий компаниас төмөр замын ачаа тээврийн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувийг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан ёсоор бууруулах шийдвэр гаргасан тухай мэдэгдэл хийлээ. Ингэснээр, вагон ачаа, задгай ачаа, чингэлэг зэрэг тээврийн үйлчилгээний үнийг буулгахаар болсон байна.

Дэлгэрэнгүй

БНХАУ дотооддоо зохион бүтээсэн хүнд даацын төмөр замын краныг экспортод гаргав

“Си Ар Ар Си Цицихарын хөдлөх бүрэлдэхүүн” ХХК-ийн зохион бүтээсэн 2 ширхэг 100Т 1067мм царигтай төмөр замын өргөгч краныг Тяньжины гаалийн баталгаат боомтын бүсийн Дагү коу боомтоор дамжин Конго Улсын Пойнт-нойре боомтод хүрсэн нь Хятад улсын хувьд дотооддоо зохион бүтээсэн хүнд даацын төмөр зам өргөгч кран экспортод гаргасан анхны тохиолдол болж байна.

Дэлгэрэнгүй

БНХАУ Жоушан арлыг төмөр замаар холбохоор төлөвлөж байна

БНХАУ-ын Нинбо ба Жөжиан мужийн Жоушан арлыг холбох 77 км төмөр замын бүтээн байгуулалтын судалгаа, зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Үүнд усан доогуур 250 км/цаг хүртэл хурдтай аялах зорчигчийн галт тэрэг болон ачаа тээврийн галт тэргийг зорчуулахаар төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй