ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ ХУРЛЫН ШИЙДВЭРҮҮДИЙГ ДҮГНЭВ
2025-12-26
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар тус компанийн Захирлын зөвлөлөөс 2025 онд зохион байгуулсан нийт хурлаас гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэн дүгнэлээ. 

Мөн 2026 оны тээврийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй ачаа тээврийг оновчтой зохион байгуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Үүний зэрэгцээ “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна энержи коксжих нүүрс /Тяньжин/” ХХК хооронд байгуулах “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-ний явц, агуулгын талаар мэдээлэл сонслоо. Түүнчлэн Төсөл, хөтөлбөр, судалгаа, зураг төслийн төвийн бүтэц, орон тооны талаар холбогдох газрын дарга нар танилцуулга хийж, санал солилцов.