“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН
2025-07-29
mtz
  • “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ээлжит шуурхай хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар компанийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг яаралттай шийдвэрлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан III улиралд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ. 
  • Тус хуралдааны үеэр “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Судалгаа, зураг төслийн хэлтсийн Зураг төслийн инженер Э.Жавхлан зам, тээврийн салбарын “ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН” тэмдгээр шагнуулсныг Гүйцэтгэх захирал О.Батчулуун гардуулан өгөв.