Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев, тэргүүлэх банкир Тимур, дэс банкир А.Үржинбадам, шинжээч н.Номиндарь нар оролцов.
Энэ үеэр талууд Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн II үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт олгох боломжийн талаар санал солилцлоо.