ТЕНДЕРИЙН УРИЛГА

”Монголын Төмөр Зам” ТӨХКнь эрх бүхий тендерт оролцогчдоос төмөр замд ашиглах шинэ “Ачааны вагоны сэлбэг, эд анги” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар

Багцын нэр

Баталгааны дүн /төг/

 

1

 

МТЗ/20210103501

МТЗ/20210103502

 

Ачааны вагоны сэлбэг, эд анги

7,147,300₮

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.

Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Дистрибютер, албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/.

Тендерийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

ХАЯГ: “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК

Улаанбаатар хот, СБД, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 дугаар давхар

Утас: 70006622

  • 2021-02-03 16:37:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Эзэн Богд Чингис хааны эш хөргийг “Монголын нууц товчоо”-ны хамтаар “Монголын төмөр зам” ТӨХК дээдлэн заллаа
    2022-08-08 11:00:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2022-07-11 09:56:00
    Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ
    2022-07-02 09:24:00
    “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги болон Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” төслийн анхдугаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа
    2022-06-27 20:09:00
    "“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    2022-06-24 17:05:00
    Монгол-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн
    2022-06-06 09:25:00
    “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2022-06-03 15:13:00
    Мэндчилгээ
    2022-05-31 17:20:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Өмнөговь, Дорноговь аймгуудад албан томилолтоор ажиллалаа
    2022-05-31 11:29:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хориг хашаа болон сүлжмэл торон хашааг барьж эхэллээ
    2022-05-27 09:41:00
    Дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн чиглэлээр чадамжийн гэрчилгээ авлаа
    2022-05-26 09:07:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР П.ГАНХҮҮ ТОМИЛОГДЛОО
    2022-05-23 17:28:00
    Debug toolbar