
Манай компани нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлж байгаа ба Цогтцэций өртөөнд баригдах Гаалийн хяналтын бүсийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Иймд дээрх ажилд оролцохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага ажил гүйцэтгэх үнийн санал /төсвийн хамт/ болон барилга угсралтын ажил гүйцэтгэх графикийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 12 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хавсралтаар ажлын зургийг хүргүүлж байна. Ажлын зурагт байгууламжуудыг хүлээлгэн өгөх хугацааг оруулсан болохыг анхаарна уу.
Жич: Албан бичигт аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хүний нөөцийн чадавхын мэдээлэл, техник, тоног төхөөрөмжийн жагсаалт, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл, санхүүгийн тайлан сүүлийн 3 жилээр, шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа, татварын ерөнхий газрын лавлагааг тус тус хавсаргаж ирүүлнэ.
Ажлын зураг энд дарж татаж авна уу
Талбайн ерөнхий төлөвлөлт энд дарж татаж авна уу
Асууж тодруулах зүйл байвал 99055854 дугаарт холбогдоно уу.