ТЕНДЕРИЙН УРИЛГА

”Монголын Төмөр Зам” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Дизель түлш, шатахуун” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Багцын мэдээлэл:

Тендерийн дугаар

Тендерийн нэр

Баталгааны дүн /төг/

1

Багц 1 МТЗ/20220107001

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Төмөртэй өртөө”-ний Зүтгүүрүүдэд “Дизель түлш, шатахуун” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

   9,600,000₮

2

Багц 2 МТЗ/20220107002

Суудлын автомашинуудад “Дизель түлш, шатахуун” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

443,790₮

 

 

3

Багц 3 МТЗ/20220107003

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай Дорноговь аймгийн Сайншанд, Зүүнбаян, Мандах сумдын нутаг, Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумдын нутагт байрлах ШТС-даас дизель түлш нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох

64,525,200₮

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

Борлуулалтын орлогын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх.

 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх.

 

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020, 2021 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.

 

Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

ХАЯГ: “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК

Улаанбаатар хот, СБД, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 дугаар давхар

Утас: 70006622

  • 2022-01-14 16:32:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Эзэн Богд Чингис хааны эш хөргийг “Монголын нууц товчоо”-ны хамтаар “Монголын төмөр зам” ТӨХК дээдлэн заллаа
    2022-08-08 11:00:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2022-07-11 09:56:00
    Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ
    2022-07-02 09:24:00
    “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги болон Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” төслийн анхдугаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа
    2022-06-27 20:09:00
    "“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    2022-06-24 17:05:00
    Монгол-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн
    2022-06-06 09:25:00
    “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2022-06-03 15:13:00
    Мэндчилгээ
    2022-05-31 17:20:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Өмнөговь, Дорноговь аймгуудад албан томилолтоор ажиллалаа
    2022-05-31 11:29:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хориг хашаа болон сүлжмэл торон хашааг барьж эхэллээ
    2022-05-27 09:41:00
    Дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн чиглэлээр чадамжийн гэрчилгээ авлаа
    2022-05-26 09:07:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР П.ГАНХҮҮ ТОМИЛОГДЛОО
    2022-05-23 17:28:00
    Debug toolbar