МОНГОЛ, ТУРКИЙН ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БИЙ БОЛГОХ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

Image

Монгол, Туркийн төмөр замын хамтын ажиллагааг бий болгох, мэдээлэл солилцох хоёр талын төмөр замын холбогдох байгууллагын хооронд цахим уулзалт 2022 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр боллоо. Уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Туркийн талаас Туркийн төмөр замын ерөнхий газрын төлөөлөгч нар тус тус оролцож төмөр замын бодлого, төслийн талаар ярилцаж санал бодлоо солилцов.

Уулзалтаар талууд Монгол, Туркийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн тухай хэлэлцлээ. Тодруулбал, тээврийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаатай холбогдуулан дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, дотоодын төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, сайжруулах болон сүлжээгээ өргөжүүлэх, мөн Монгол Улсын худалдаа, бизнес эрхлэгчид Турк Улсад ихээр зорчих нь нэмэгдсэн тул тээврийн хэрэгцээ шаардлага давхар нэмэгдэж байна. Хэдийгээр автотээвэр  болон агаарын тээврээр тээвэрлэлт хийгдэж байгаа хэдий ч цаашид манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа улам нэмэгдэхээр байгаа тул төмөр замын харилцаа тогтоох нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг дурдлаа.

Турк улс нь Ази, Европыг холбосон газар зүйн чухал байрлалтай тул тээврийн холбоосыг олон талаар хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Монголын тал илэрхийлж тэр дундаа төмөр замын салбарт түншилж хамтран ажиллах нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Талууд цаашид төмөр замын салбарын түншлэлийг бий болгох эхний уулзалтыг амжилттай зохион байгуулж, харилцан солилцсон мэдээлэлд тулгуурлан хамтын ажиллагааны тодорхой саналуудыг дэвшүүлж бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах чиглэлээр ажиллахаар тогтов.

Эх сурвалж: mrdt.gov.mn

  • 2022-04-20 13:27:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ
    2022-07-02 09:24:00
    “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги болон Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” төслийн анхдугаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа
    2022-06-27 20:09:00
    "“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    2022-06-24 17:05:00
    Монгол-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн
    2022-06-06 09:25:00
    “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2022-06-03 15:13:00
    Мэндчилгээ
    2022-05-31 17:20:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Өмнөговь, Дорноговь аймгуудад албан томилолтоор ажиллалаа
    2022-05-31 11:29:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хориг хашаа болон сүлжмэл торон хашааг барьж эхэллээ
    2022-05-27 09:41:00
    Дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн чиглэлээр чадамжийн гэрчилгээ авлаа
    2022-05-26 09:07:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР П.ГАНХҮҮ ТОМИЛОГДЛОО
    2022-05-23 17:28:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон мод тарилаа
    2022-05-20 20:37:00
    Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга
    2022-05-17 09:47:00