Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Эзэн Богд Чингис хааны эш хөргийг “Монголын нууц товчоо”-ны хамтаар “Монголын төмөр зам” ТӨХК дээдлэн заллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Эзэн Богд Чингис хааны эш хөргийг “Монголын нууц товчоо”-ны хамтаар “Монголын төмөр зам” ТӨХК дээдлэн заллаа.
Эрхэм хүндэт Төмөр замчид та бүхэндээ Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны 116 тоот тогтоол гарч Монголын төмөр зам” ТӨХК-д “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг концессийн эрхийг өгч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой Төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан.
Монгол Улсын Сангийн яам, Зам,тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн дагуу хэрэгжүүлж буй “Зүүн Азийн төмөр замын нийгэмлэг (EARC)үүсгэн байгуулах хүрээнд Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратегийг уялдуулах төсөл”-д “Монголын төмөр зам” ТӨХК нь Зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллаж байна.
Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.