“Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын дохиолол холбооны систем суурилуулах ажлын хүрээнд БНСУ-д “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-ийн сүүлийн үеийн дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн талаар туршлага судлах, чадавхжуулах II ээлжийн сургалт 2022.05.09-2022.05.27 ны өдрүүдэд зохион байгуулагдаж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 12 инженер техникийн мэргэжилтнүүд хамрагдан чадамжийн гэрчилгээгээ гардан авлаа.