АЖИЛ ОЛГОГЧ, УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ХАБЭА-Н СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026-04-23
mtz

Өнөөдөр “Монголын Цахим Институт”-ээс ажил олгогч, удирдах ажилтнуудад зориулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.

 Тус сургалтад байгууллагын удирдах ажилтнууд хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин, эрсдэлийн менежмент, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга зам, мөн MNS ISO 45001:2018 стандартын хэрэгжилтийн талаар цогц мэдээлэл авав.

 Сургалт нь онол практикийг хослуулсан хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа ба амжилттай суралцагчдад сертификат олгох юм.