АНУ-ЫН PROGRESS RAIL LOCOMOTIVE INC КОМПАНИТАЙ УУЛЗАВ
2025-11-19
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун АНУ-ын Progress Rail Locomotive Inc компанийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус компанийн зүгээс Борлуулалт, маркетингийн бүсийн захирал Дмитрий Б. Мельничук, Үйлчлүүлэгчийн үйлчилгээний захирал Шерзод Досметов нарын төлөөлөл уулзалтад оролцов.

 Уулзалтын үеэр Progress Rail Locomotive Inc компани нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ашиглаж буй EMD төрлийн зүтгүүрүүдийн техникийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлээр дараах саналуудыг танилцууллаа. 

 

Үүнд:

 Зүтгүүрийн тогтмол техник үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах;

 Шаардлагатай сэлбэг, материалын хангалтыг нэмэгдүүлэх;

 Баталгаат хугацааны дараах төлөвлөгөөт болон төлөвлөгдөөгүй засварын сэлбэгийн нийлүүлэлтийг нарийвчлан төлөвлөх;

 Талууд дээрх чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, техникийн туслалцаа болон дэмжлэгийг шат дараатайгаар хэрэгжүүлэх боломжуудыг хэлэлцэж, цаашид ажлын уялдаа холбоо, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхээр тохиролцов.