Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-д архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг амжилттай зохион байгуулагдаж, байгууллагын архивын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, журам, стандартын шаардлагыг хангаж байгааг шалгалтын ажлын хэсэг дүгнэв.
Улсын үзлэгийн хүрээнд архивын баримтын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалт, ангилал, бүртгэл, эргэлт, түүнчлэн цахим болон цаасан архивын зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд иж бүрэн үнэлгээ хийлээ. Шалгалтын дүнгээр архивын баримтын хадгалалт, хамгаалалт, бүртгэл, эргэлтийг холбогдох журам, стандартын дагуу хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Үзлэгийн дүнгээр “Монголын төмөр зам” ТӨХК 89.1 хувийн үнэлгээ авч, шалгалтад хамрагдсан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 29 байгууллагаас 9 дүгээр байрт жагссан байна.