АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 37001 СТАНДАРТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-09-15
mtz

 Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудад зориулсан “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 Тус сургалт нь Авлигатай тэмцэх газрын “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд компанийн газар, хэлтэс, алба, нэгжийн дарга нарт авлига, хээл хахуулийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, түүнд хариу арга хэмжээ авах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

 Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар С.Галбадрах удирдан явууллаа.