БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
2026-04-18
mtz

Өнөөдөр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж байна.

Ажлын хэсэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Зам, тээврийн яамны Тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Төмөр замын газрын дарга Б.Артур, Суурь бүтцийн газрын дарга Д.Мөнхбат, “УБТЗ” ХНН-ийн ерөнхий инженер Д.В Бондарь, суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В Каренда, Замын аж ахуйн албаны дарга З.Отгонтөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, Ерөнхий инженер Б.Даваасүрэн, Төсөл, хөтөлбөр судалгаа, зураг төслийн төвийн дарга Б.Тамир болон холбогдох

байгууллагуудын төлөөлөл оролцов.

Ажлын хэсэг Улаанбаатар хотын Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий хүртэлх трассын дагуу ажиллаж, дараах бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэ үеэр

• Багахангай өртөөний өргөтгөлийн ажил

• Трассын 38–42 км-т хийгдэж буй гүн ухмалын газар шорооны ажил

• 43 болон 66 км-т баригдаж буй төмөр бетон гүүрийн барилга угсралт

• Дундговь аймгийн авто замтай огтлолцох хэсгийн ажлын явцыг тус тус танилцууллаа.