“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Суурь бүтцийн газрын дарга Р.Батсүх болон бусад удирдлагууд өнөөдөр БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны мэргэжилтэн Ким Жи Ии тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол улсын төмөр замын зам ашиглалт, засвар үйлчилгээний өнөөгийн байдал, түүнийг шинэчлэх, олон улсын шилдэг туршлага, техник технологийг нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн төмөр замын дэд бүтцийн аюулгүй байдал, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.