ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУППИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
2026-03-31
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК-ийн төлөөлөгчидтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр дараах гол асуудлуудыг хэлэлцсэн байна:

 Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээр бутлан тээвэрлэх боломж, зохион байгуулалт

 Холимог тээврийн авто тээврийн 2026 оны II улирлын үнийн дээд хязгаар

 2026 оны тээврийн үйл ажиллагааг жигд, тасралтгүй зохион байгуулах

 Талууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тээврийн үр ашиг болон тогтвортой байдлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.