“ЧАЙНА ЭНЕРЖИ” ГРУППТЭЙ 2026 ОНД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-01-30
mtz

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун БНХАУ-ын “Чайна Энержи Цахим худалдаа” ХХК-ийн дэд захирал Шэн Жиан тэргүүтэй төлөөлөгчдийг (2026.01.28) хүлээн авч уулзлаа.  

Уулзалтад Тээврийн хяналтын хэлтсийн дарга Ли Хайта, “Чайна Энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Ли Ху, Худалдан авалтын үйл ажиллагааны хэлтсийн дарга Ван Юнлон нар оролцов.  Талууд уулзалтын үеэр 2025 оны тээвэрлэлтийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, 2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны үндсэн чиглэл, тээвэр зохион байгуулалтыг илүү үр ашигтай, тасралтгүй болгох боломжуудын талаар санал солилцлоо.  

Мөн 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын тээвэрлэлтийн бэлтгэл ажил, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, хоёр тал хамтын ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.