"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Спорт зөвлөлөөс байгууллагын нийт ажилтан, алба хаагчдын дунд “Цахим спорт” тэмцээнийг 3 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний зорилго нь ажилтнуудын цахим боловсрол, техникийн сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ ажлын ачаалал, стрессийг бууруулж, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, багаар ажиллах ур чадвар болон хурдтай шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Тэмцээний хүрээнд оролцогчид CS2 болон Dota төрлүүдээр өрсөлдөж, багийн зохион байгуулалт, ур чадвараа сорин өрсөлдлөө.
CS2 төрөлд:
1-р байр – Зам аж ахуйн хэлтэс
2-р байр – Зүтгүүрийн хэлтэс
3-р байр – Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс
Dota төрөлд:
1-р байр – Дохиолол холбоо, эрчим хүчний хэлтэс
2-р байр – Хяналтын алба, Хүний нөөц, сургалт, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах, Мэдээлэл технологи, инновацын хэлтсийн хамтарсан баг
3-р байр – Зам аж ахуйн хэлтэс
Ийнхүү “Цахим спорт” тэмцээн нь байгууллагын ажилтан, алба хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлж, хамт олны харилцаа, уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.