“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Вагоны хэлтсийн ашиглалтын инженер, “Дархан Цагаан морь” шатрын клубын тамирчин Энхбаярын Амаржаргал Монголын шатрын холбооноос Олон улсын хэмжээний мастер (IM) цол хүртлээ.
Э. Амаржаргал нь шатрын спортоор олон жил хичээллэж, дотоод, гадаадын олон тэмцээнд амжилттай оролцож ирсэн бөгөөд өдгөө 160 гаруй медаль, шагналын эзэн болоод байна.
Түүний гаргасан онцлох амжилтуудаас дурдвал:
Түүнчлэн Э. Амаржаргал нь төмөр замын салбарын 16 мянга гаруй ажилтны дундаас 2018 оны “Шилдгийн шилдэг тамирчин”-аар шалгарч, салбарынхаа спортын амжилтыг ахиулсан байна.