“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ–ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” ҮЗЭСГЭЛЭН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-01-26
mtz

Өнөөдөр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, төрийн байгууллагууд болон төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд өргөнөөр оролцов. Арга хэмжээний хүрээнд 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, дотоодын үйлдвэрлэгчид төрийн байгууллагад нийлүүлэх боломжтой бараа, бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн төрийн худалдан авалтад оролцох боломж, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өглөө. Түүнчлэн төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, оролцох, шаардлагатай стандартын тохирлын гэрчилгээ авах талаар оролцогчдод бодит мэдээлэл хүргэв.