“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Их эмч Б.Санчир “Тэнцвэртэй хооллолт ба дасгал хөдөлгөөн” сэдэвт эрүүл мэндийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар цаг зав багатай, ачаалал өндөртэй оффисын ажилтнуудад зориулан өдөр тутмын зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдол, эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн хэвшүүлэх талаар хэрэгцээт зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.
Мөн өдөр тутмын зөв дадал хэвшлийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлснээр эрүүл мэндээ хамгаалж, ажлын бүтээмж болон амьдралын чанараа сайжруулах боломжтойг онцлон зөвлөсөн юм