ХОС МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, СЕРТИФИКАТ ГАРДАН АВЛАА
2025-12-10
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнууд мэргэжил дээшлүүлэх сургалтад амжилттай хамрагдаж, хос мэргэжлийн үнэмлэх болон сертификатаа гардан авлаа.

 “Аюулгүй амьдрал” сургалтын төвөөс зохион байгуулсан төмөр замын тоног төхөөрөмж ашиглах, даралтат савны ашиглалт, гагнуурчны эрх олгох, сэрээт ачигчийн оператор, оосорлогч-дохиочны чиглэлээрх сургалтад нийт 91 ажилтан хамрагдаж, холбогдох мэргэжлийн үнэмлэхээ авсан байна.

 Мөн “Монголын цахим институт”-ийн өндөрт ажиллах аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжтэй болон даралтат сав, шугам хоолойтой харьцах аюулгүй ажиллагааны цогц сургалтад хамрагдсан ажилтнуудад сертификат гардууллаа.

 “Монголын төмөр зам” ТӨХК нь ажилтнуудынхаа мэргэжлийн чадварыг шат дараатайгаар дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг сахин хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.