ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-03-31
mtz

 Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа.

 Хуралдааны үеэр компанийн газар, хэлтсүүдийн хэмжээнд 2026 оны гуравдугаар сарын ажлын гүйцэтгэл болон ирэх сард хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцов.

 Мөн энэ үеэр Зам, тээврийн сайдтай байгуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, компанид ирүүлсэн өргөдөл, гомдол болон албан бичгийн шийдвэрлэлтийн явцын талаар хэлэлцлээ.

 Шуурхай хурлын үеэр түлш нөөцлөхтэй холбоотой чиг үүрэг бүхий ажлын хэсгийн төлөвлөгөөг холбогдох албан тушаалтнууд танилцуулсан юм. Түүнчлэн Хүний нөөцийн хэлтсээс БНХАУ-ын Бээжин, Ланжоу, Чэндү, Бугат хотуудад төмөр замын мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд ажилласан албан томилолтын тайланг танилцууллаа.