“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, компанийн үйл ажиллагааны явц, хэрэгжилт болон цаашдын бодлого, төлөвлөлтийн чиглэлээр хэлэлцэх хэд хэдэн асуудлыг авч үзлээ.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хяналтын менежер Н.Гантулга, Засаглал хариуцсан менежер П.Нүрзэд, Бүтээмж хариуцсан менежер Л.Гүрдорж нарын гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг сонсож, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн “Гүйцэтгэх захирлын үзлэг”-ийн хүрээнд өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлтийн явцыг танилцуулж, цаашдын зохион байгуулалтын арга хэмжээг тодорхойлов.
Түүнчлэн “Шинэ санаа, шилдэг шийдэл, инновац шалгаруулах” уралдааны хүрээнд ажилласан Ажлын хэсгийн тайлан, дүнг хэлэлцэж, компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжит шийдлүүдийг судалж, хэрэгжүүлэх чиглэлд санал дүгнэлт нэгтгэлээ.