Гүйцэтгэх захирлын нэрэмжит намрын үзлэг "Төмөртэй өртөө"-нөөс эхэллээ
2023-09-18
mtz

Гүйцэтгэх захирлаар ахлуулсан ажлын хэсэг Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр зам болон Хандгайт, Төмөртэй өртөөнд ажиллалаа.

Тус шалгалтаар Төмөртэй өртөө болон Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замын өвөлжилтийн бэлтгэл, Төмөртэй өртөөний тээвэр зохион байгуулалтын технологи болон үйл ажиллагаа, Хандгайт өртөө дэх ачилтын талбайн үйл ажиллагаа, техникийн байдалд үзлэг хийж, холбогдох үүрэг даалгавар өгөв. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөө нь засварын депо, зэхэлтийн газар, вагон үзлэгийн засварын болон төмрийн хүднр ачилт буулгалтын талбайтай, өртөөний хүлээн авах явуулах 6 зам, ачилтын 4 замтай, дохиолол холбоо, хагас автомат хориглолтой. Төмөртэй өртөөнөөс “БТЕГ” ХХК-ний Хандгайт өртөө хүртэлх 23,5 км төмөр замаар тээвэрлэлт зохион байгуулж уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлт хийж байна.