Галт тэрэгний туслах найруулагч ажилд урьж байна
2025-12-02
mtz

Ажлын байрны зорилго: 


Төмөр замд мөрдөж  байгаа хууль, тогтоомж дүрэм, зааврын шаардлагад нийцүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, галт тэрэгний найруулах, задлах, задлан найруулах, ачилт буулгалтын ажиллагаанд вагоныг тавьж өгөх, татаж авах, ивүүрээр вагоныг бэхлэх, бэхэлгээнээс авах, сэлгээний ажлын үед сумуудын байдлыг шалгаж, түүнийг эргүүлэх, вагонуудыг галт тэргэнд залгах, салгах, хаалттай дохиогоор сэлгээ хийж байгаа үед замнал бэлэн болсон эсэхийг шалгаж,  өртөөний жижүүрт илтгэх үүргийг гүйцэтгэхэд оршино. 


Ажлын байрны зорилт, үндсэн чиг үүрэг:


Өөрийн хүлээн авсан ивүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, зөвхөн ачилтын зам болон өртөөний замуудад вагоныг сэлгэх үед ашиглах бөгөөд бусад тохиолдолд вагонд бэхэлж орхихыг хориглоно


Сэлгээний ажлын төлөвлөгөө, гүйцэтгэх аргын талаар найруулагчийн танилцуулсны дагуу цаг хугацаанд нь ягштал биелүүлэх, сэлгээний ажлын төлөвлөгөө өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухай найруулагчийн даалгаврыг үндэслэн сэлгээний ажлыг гүйцэтгэнэ.Галт тэргийг цаг тухайд нь бүрэн зөв найруулж явуулах, ачааны ажиллагаанд вагонуудыг цаг тухайд нь тавьж өгөх, хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж хөдлөх бүрэлдэхүүн ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана


Найруулагчаас өгч байгаа дохио үзэгдэхгүй буюу ойлгомжгүй байгаа тохиолдолд сэлгээний хурдыг бууруулах, осол аваарь гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хөдөлгөөнийг нэн даруй зогсоох арга хэмжээг өөрт байгаа бүхий л багаж хэрэгслийг ашиглан авна.


Радио станц, дохионы хэрэгсэлийг биедээ бүрэн авч радио станц, цахилгаан фонарыг сайтар цэнэглэсэн байх


Вагоноо түрж болон чирж яваа, хаалттай дохио өнгөрч сэлгээ хийх үед бүрэлдэхүүний дунд  найруулагчаас өгч байгаа дохиог машинч эсвэл туслах машинчид дамжуулж болохуйц газар байрлаж явна.


Ачилт, буулгалтын ажиллагаанд вагонуудыг аль болох түргэн хугацаанд тавьж өгч, татаж авах, тэсэрч дэлбэрэх, аюултай болон хэт рүү овортой ачаа бүхий вагонуудад сэлгээ хийхдээ өртөөний жижүүрээс найруулагчид өгсөн бичгэн нарядын дагуу гүйцэтгэнэ


Хөдлөх бүрэлдэхүүнийг хооронд нь холбохын өмнө тодорхой зайнд зогсож, бүрэлдэхүүний салгах хөшүүргийн байдал зөв, хөдөлгөөнд саад болох зүйл байгаа эсэхийг магадлахгүйгээр холбох, мөн өндөрлөсөн тавцан, хаалга, хашаа зэрэг овор хэмжээний шаардлага хангаагүй газруудад сэлгээний ажил гүйцэтгэх үед вагонд зүүгдэж явахыг хатуу хориглоно. Ийм газар хөдөлгөөний болон хувийн аюулгүй байдлыг ханган, дохионы үзэгдэлтийг хангахуйц байхаар сэлгээний ажлыг хийнэ.


Хаалгатай замуудад сэлгээ хийх үед хаалганаас 5 м-ээс ойргүй зайд сэлгээний бүрэлдэхүүнийг зогсоож, ачилтын талбайн харуулаар хаалгыг онгойлгуулан бэхлүүлсний дараа бэхэлгээг шалган, сэлгээний ажлыг явганаар гүйцэтгэнэ. Нурмаг ачаа ачиж буулгадаг замуудад хөдлөх бүрэлдэхүүнийг тавих, татаж авахын өмнө ачааны овор хэмжээ болон хөдөлгөөнд саад болох зүйл байгаа эсэхийг урьдчилан шалгана.


Ачилтын талбайд тогтоосон журмын дагуу хөдлөх бүрэлдэхүүнийг бэхэлж, өөрөө өнхрөхөөс сэргийлэх ба хөдлөх бүрэлдэхүүнийг татаж авна.


Найруулж буй бүрэлдэхүүний ивүүр бэхэлгээг хариуцаж ивүүрийн хөдөлгөөний талаар өртөөний жижүүрт илтгэнэ


Ажиллах цагийн төрөл:  Уртын ээлжээр /Ростероор/

 

Тавигдах шаардлага:

 

Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой
Төмөр замын тээврийн удирдлага зохион байгуулалт, ашиглалтын техникч, өртөөний жижүүр, галт тэрэгний найруулагч мэргэжилтэй
Техникийн шалгалтанд тэнцсэн
Галт тэрэгний туслах найруулагчаар 1-с доошгүй жил ажилласан байх туршлагатай
Багаар ажиллах, нууц хадгалах, удирдах, удирдуулах зарчмыг баримтлах, эерэг хандлага, зөв төлөвшилтэй, ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, ажлын ачаалал даах, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй боловч удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх чадвартай


Бүрдүүлэх материал:


Анкет,
Иргэний үнэмлэхний хуулбар,
Диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар,
Бусад /мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бичиг баримт, үнэмлэх, гэрчилгээний хуулбар/ ирүүлж болно.


Тодруулах зүйлээ дараах хаягаар лавлана уу:
УБ хот СБД 1-р хороо 13-р хороолол Нарны зам-62 Юнион бюлдинг, B блок 7 давхар
Утас:+ (976)-70006464