"Монголын төмөр зам" ТӨХК нь 2026 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Говийн бүсийн хөгжил” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгөөр компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүд, тэдгээрийн үйл явцыг танилцуулахын зэрэгцээ хүний нөөцийн бодлого болон бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийх, төмөр замын мэргэжлийн онцлог, энэ чиглэлээр суралцах боломж зэргийг танилцуулах юм.
Иргэд, оюутан залуус, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг хүрэлцэн ирж мэдээлэл авч, санал бодлоо солилцохыг урьж байна.