Өнөөдөр компанийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд зөв хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ” сэдэвт цуврал сургалтыг эхлүүллээ.
Сургалтыг Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Ганцэцэг удирдан явуулж, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд түгээмэл тулгардаг асуудлуудыг бодит жишээ, шүүхийн практикт тулгуурлан тайлбарлаж, оролцогчдын асуултад хариулан санал солилцох хэлэлцүүлэг өрнүүллээ.