ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-08-20
mtz

Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Монгол Улсын Хөгжлийн банкны харьяа "Ди Би Эм лизинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяртай уулзалт хийлээ.

Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжиж буйтай холбогдуулан цаашид тус төмөр замыг ашиглалтад оруулснаар нэмэгдэх тээвэрлэлтийн хэрэгцээнд шаардлагатай зүтгүүр худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцож, холбогдох асуудлыг хэлэлцлээ.