“Монголын төмөр зам” ТӨХК нь БНХАУ-ын Бугатын төмөр замын мэргэжлийн техник, технологийн коллежтой хамтран хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Монгол Улсын төмөр замын салбарын зорилтот хүний нөөцийг бэлтгэх, салбарын тогтвортой хөгжлийг хангах.
ХАМРАХ ХҮРЭЭ
Дараах шалгуурыг хангасан иргэд хамрагдана:
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтны хүүхэд
- Говийн бүсийн харьяалалтай оршин суугч
ЭЛСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- 18–22 настай
- Хүйс харгалзахгүй
- Төмөр замын мэргэжлээр суралцах хүсэл сонирхолтой
- Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
СУРАЛЦАХ ХУГАЦАА
- Нийт хугацаа: 3 жил
- 1 жил – хэлний бэлтгэл
- 2 жил – мэргэжлийн сургалт
ТЭТГЭЛЭГИЙН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
- Сургалтын төлбөр 5000 юанийг – Монголын төмөр зам ТӨХК-ийн дансанд байрлуулж суралцах хугацааны барьцаалбар болгоно.
- Дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.
- 9 сараас дараа оны 6 сар буюу хичээлийн жилийн 10 сард сар бүр 800 юаний амьжиргааны тэтгэмжтэй.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Өргөдөл
- Эцэг, эхийн ажлын газрын тодорхойлолт
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Сургуулийн захирал болон нийгмийн ажилтны тодорхойлолт
- Суралцах төлөвлөгөө
- Гадаад паспортын хуулбар (E-Mongolia-аас татсан байж болно)
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
- 2026 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ныг хүртэл
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
- I шат: 2026 оны 05 дугаар сарын 20
- II шат: 2026 оны 05 дугаар сарын 25
Сонгон шалгаруулалтаар нийт 10 суралцагчийг сонгож авна.
Нэмэлт мэдээллийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн Сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Майцэцэг /86000508/-с лавлана уу.