ИХ ЗАСВАР ХИЙГДСЭН СКD4B ЗҮТГҮҮРҮҮД АШИГЛАЛТАД ОРЖ, ТЭЭВРИЙН ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИНЭ
2026-05-01
mtz

2012 онд худалдан авсан CKD4B загварын 2301, 2303 дугаарын зүтгүүрүүд нь их засварын гүйлт хэтэрч, ашиглах боломжгүй байсныг БНХАУ-ын Далянь хотын Төмөр замын зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүний засварын үйлдвэрт их засвар хийлгэн БНХАУ-ын Эрээн хотод хүлээн авахад бэлэн болоод байна.

 Ачаа тээврийн хэмжээ тогтмол өсөн нэмэгдэж байгаа одоо цагт дээрх 2 зүтгүүр нь компанийн 2026 оны болон цаашдын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад зохих хувь нэмрээ оруулан ажиллах юм.