“Монголын төмөр зам” ТӨХК-аас нийт ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, инновацын санаачилгыг дэмжих зорилгоор зарласан “Шинэ санаа, шилдэг шийдэл” уралдаанд ирсэн бүтээлүүдийг дүгнэж, шалгаруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Тус ажлын хэсгийн үнэлгээгээр томоохон бүтээн байгуулалтад нэвтрүүлэх боломжтой инновацлаг санал, шинэ техник технологийн шийдэл, компанийн хөгжил ба ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон бодит үр дүнтэй санал, нийгэм эдийн засгийн өгөөжийн тооцоолол, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх шийдэл зэрэг шалгуурын хүрээнд ганцаарчилсан төрлийн шилдэг 3 болон хамт олны бүтээлийн шилдэг 3 байрыг тус тус тодрууллаа.
Уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг компанийн үйл ажиллагаанд үе шаттайгаар нэвтрүүлж, инновацийг дэмжих тогтвортой экосистемийг цаашид хөгжүүлэхээр зорьж байна.