“МӨНГӨН ӨВӨЛ–2026” СПОРТ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-02-02
mtz

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнуудын дунд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, ажлын ачаалал болон стрессийг бууруулах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Мөнгөн өвөл–2026” спорт өдөрлөг өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.

 Өвлийн улирлын онцлог, спортын үйл ажиллагааг хослуулсан уг өдөрлөгт компанийн өртөө, зөрлөгүүд болон төв оффиссын ажилтнууд өргөнөөр оролцож, цасны сумо, олс таталт, гар бөмбөг, хөгжөөнт буухиа зэрэг сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээнүүдэд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

 Энэхүү спорт өдөрлөг нь ажилтнуудын дунд нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлэх, чөлөөт цагийг идэвхтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.