2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Даваа гарагийн оройн мэдээллийн хөтөлбөрөөр Тэнгэр телевиз нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэр, видео дүрс болон аудитын дүгнэлтийг ижил төрлийн төмөр замын компанитай андуурч, олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн болохыг мэдэгдэж байна.
Дээрх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй болно.
Цаашид үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг үүгээр сануулж байна.