“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ
2025-11-30
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-иас компанийн эзэмшлийн гол чиглэлийн төмөр замуудын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой Гүйцэтгэх захирлын үзлэгийг энэ өдрүүдэд эхлүүлээд байна.

 Энэ удаагийн үзлэгийн хүрээнд Цогтцэций–Зүүнбаян болон Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалт, засвар үйлчилгээ, технологийн горимын мөрдөлт, холбогдох тушаал, дүрэм, зааврын хэрэгжилтийг нягтлан шалгаж байна.

 Үзлэг Зүүнбаян өртөөнөөс эхэлж, одоогоор Хулангийн шанд зөрлөг дээр үргэлжилж байгаа бөгөөд шалгалтын явцад илэрсэн сайжруулах шаардлагатай асуудлуудад газар дээр нь чиглэл өгч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.