“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 18 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-03-20
mtz

 Монгол Улсын Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 189 дүгээр тогтоолын дагуу Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний төмөр замын компанийг байгуулах зорилгын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК үүсгэн байгуулагдсан билээ.
 

 Өнгөрсөн 18 жилийн хугацаанд төмөр замын салбарын хөгжил, улс орны стратегийн дэд бүтцийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үе үеийн удирдлага, ахмадууд, нийт ажилтан албан хаагчид, хамтран ажиллагч байгууллагууд та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөгжил дэвшил улам өргөжин тэлж, улс орны хөгжил цэцэглэлтийн түүчээ байх болно.

Ган зам зурайж
Галт тэрэг хурдлах болтугай!