ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН SHRM CEHRM СЕРТИФИКАТ ГАРДАН АВЛАА
2026-07-02
mtz

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Л.Энхтуяа хүний нөөцийн удирдлагын чиглэлээр олон улсад нэр хүндтэй байгууллага болох Society for Human Resource Management (SHRM)-аас зохион байгуулсан Certificate of Excellence in Human Resource Management (SHRM CEHRM) хөтөлбөрийг амжилттай дүүргэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн SHRM CEHRM сертификатыг гардан авлаа.

 Энэхүү олон улсын сертификат нь мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг олон улсын түвшинд баталгаажуулж буйгаас гадна компанийн хүний нөөцийн удирдлагыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.