ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧДИЙН ЦАХИМ ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-04-28
mtz

 “Монголын төмөр зам” ТӨХК нь Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын (ОСЖД) Тээврийн бодлого, хөгжлийн стратегийн комиссын хүрээнд зохион байгуулагдаж буй Олон улсын шинжээчдийн хуралд цахимаар оролцож байна.

 Тус хурал нь 2026 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Польш улсын Варшав хотноо болж байгаа бөгөөд “Евразийн орон зай дахь олон улсын төмөр замын тээвэрт хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх арга хэмжээг боловсронгуй болгох” сэдвийн хүрээнд явагдаж байна.

 Хурлаар хил дамнасан тээврийн саатлын шалтгааныг шинжлэх, хил нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчлөх арга замуудыг тодорхойлох, мөн олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэж байна.