Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун “Пандрол” компанийн Тусгай төслүүд хариуцсан захирал Дэвид Хампон болон тус компанийн төлөөлөгч Б.Аюуш нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар говийн бүсийн элсэн хөрсөнд ашиглагдаж буй төмөр замын хөшүүн чанарыг нэмэгдүүлэх зорилгоор бетон дэрний уланд резин жийрэг суурилуулан турших, мөн уулзваргүй төмөр замын ашиглалтын нөхцөлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн “Пандрол” компанийн зүгээс одоо хэрэгжиж буй “Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн хүрээнд Пандрол компани хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.
“Пандрол” компани нь “Монголын төмөр зам” ТӨХК-тай урт хугацаанд хамтран ажиллаж, олон төсөл, ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.