СУУРЬ БҮТЭЦ ХООРОНД ДАМЖИН ӨНГӨРӨХ АЧААНЫ ХЭМЖЭЭ ТОХИРОЛЦОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2023-11-27
mtz

Монгол Улсад шинэ төмөр замууд, суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж төмөр замын бүтээн байгуулалтын цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр суурь бүтэц хооронд ачаа солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хамрах хүрээ:

Зам, тээврийн хөгжлийн яам

 “Монголын төмөр зам” ТӨХК

“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ

“Улаанбаатар төмөр зам” ХНН

“Тавантолгой төмөр зам” ХХК

”Монголиантранс ложистик” ХХК

“Монголиан транс лайн” ХХК

Хэлэлцүүлэг 2023.11.28-ны өдрийн 08.00 цагт Корпрэйт конвэйшин центрийн "Улаанбаатар танхим"-д зохион байгуулагдана. Хэлэлцүүлэгт төмөр замын байгууллагууд оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90300390 дугаарт холбогдон авна уу.