ТӨМӨР ЗАМ ДАГУУХ ЭЛСНИЙ НҮҮДЛИЙГ СААРУУЛАХ БИОТЕХНОЛОГИЙН СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЛАА
2026-02-10
mtz

ТӨМӨР ЗАМ ДАГУУХ ЭЛСНИЙ НҮҮДЛИЙГ СААРУУЛАХ БИОТЕХНОЛОГИЙН СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЛАА

🌿 Өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Т.Адъяадолгороор ахлуулсан мэргэжилтнүүд төмөр зам дагуух “Цөлжилт, газрын доройтол, элсний нүүдлийг сааруулах биотехнологийн туршилт судалгаа”-ны талаар танилцуулга хийлээ.

🌿 Говийн бүсэд байрлах “Тавантолгой–Зүүнбаян” чиглэлийн төмөр замын зарим хэсэгт элсний нүүдэл эрчимтэй явагддаг бөгөөд үүний улмаас зүтгүүр зогсох, эвдрэл гэмтэл нэмэгдэх, ашиглалтын хугацаа богиносох, элсийг гараар цэвэрлэх шаардлага үүсэх, аюулгүй ажиллагааны нөхцөл алдагдах, улмаар борлуулалтын төлөвлөгөө тасалдах, үр ашиггүй зардал өсөх зэрэг хүндрэлүүд тулгарч байна.

🌿 Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын даланд хуримтлагддаг элсний нүүдлийг зогсоох, хөрсжүүлж ногоон зурвас байгуулах” ажлын хэсэг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, элсний нүүдлийг сааруулахад чиглэсэн биотехнологийн туршилт судалгааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.