ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛОЛ, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРҮҮД “Е-СПОРТ-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
2026-02-09
mtz

Төмөр замын Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолт болон холбооны мэргэжилтнүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Е-СПОРТ 2026” тэмцээн энэ сарын 06–07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дохиолол холбоо, эрчим хүчний хэлтэс болон Дохиолол холбооны анги хамтарсан баг оролцож, “Counter Strike-2” болон “Dota 1 LOD” төрлүүдэд тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, MVP тоглогчдын эзэн боллоо. Мөн “Counter Strike-2” төрлийн MVP тоглогчоор Дохиолол холбооны ангийн дарга Г.Анарболд, “Dota 1 LOD” төрлийн MVP тоглогчоор шугамын механикч Г.Баярболд нар тус тус шалгарсан байна. Тэмцээнд амжилттай оролцож, тэргүүлсэн баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!