Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон “Монголын төмөр зам” ТӨХК, Хөгжлийн банкны удирдлагуудыг /2026.04.13/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар төмөр замын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэв. Мөн экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудлуудын шийдлийн талаар санал солилцож, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Засгийн газраас төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар экспортын орлогыг өсгөх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад онцгой анхаарч ажиллаж байна.
Цаашид томоохон төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://med.gov.mn/post/174083