ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2026-09-15
mtz

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр Их Британи, УИНВУ-ын “Пандрол” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтад “Пандрол” компанийн Төсөл хариуцсан захирал Дэвид Хэмптон, Төв болон Зүүн Европ, Ойрх Дорнод, Төв Азийн бүс хариуцсан Борлуулалтын албаны дарга Хикмат Жафаров тэргүүтэй төмөр замын бэхэлгээний системийн мэргэжилтнүүд оролцов.

Энэ үеэр “Пандрол” компанийн төлөөлөгчид Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Тодруулбал, тус компани төмөр замын бэхэлгээний систем, гагнуурын тоног төхөөрөмж, зам барилгын машин механизм болон холбогдох техник, технологийн шийдлийг нийлүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллахад бэлэн байгаагаа танилцуулсан байна.

“Пандрол” компани нь “Тавантолгой-Зүүнбаян”, “Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт” чиглэлийн төмөр замын төслүүдэд дэлхийн стандартад нийцсэн “Пандрол” бэхэлгээний системийг нийлүүлж, хамтран ажилласан юм.