ТӨРИЙН БОЛОН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2026-07-09
mtz

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан төмөр замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтан, албан хаагчдад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун шагнал гардууллаа.

 

 “Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар:

Машин механизмын ахлах механик Чойжилсүрэнгийн Жавхлан

 

 “Хүндэт төмөр замчин” цол, тэмдгээр:

Хөдлөх бүрэлдэхүүний засварчин Дүгэржавын Болдбаатар

Электроникийн инженер Чойжамцын Амгалан

Төмөр замын статистикч инженер Чүлтэмийн Болортунгалаг

Ачаа тээврийн бүртгэл тооцооны инженер Баасандоржийн Энхдарь

 

Салбарын тэргүүний ажилтнаар:

Нягтлан бодогч Довчингийн Баасансүрэн

Зам, тээврийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр:

Ачилт, буулгалт, авто тээвэр хариуцсан инженер Эрхэмбатын Сэлэнгэ

Систем админ инженер Саруулын Болорчулуун

Замын технологи хариуцсан инженер Үнэнбатын Очир-Эрдэнэ

 

Шагнал хүртсэн нийт ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.