ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2026-02-25
mtz

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан компанийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлсан нэр бүхий ажилтнууд төрийн дээд одон, медалиар шагнагдлаа. Шагналыг Гүйцэтгэх захирал О.Батчулуун гардуулан өгч, баяр хүргэв.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:

Зүтгүүрийн хэлтсийн дарга Д.Нямлхагва

“Монголын төмөр замын ахмадын хүндлэл холбоо”-ны дарга Г.Батсүх

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:

Замын аж ахуйн хэлтсийн дарга Э.Бадамрагчаа

Ачаа тээвэр, логистикийн хэлтсийн дарга Д.Анхбаяр

Вагон үзэгч, засварчин Л.Эрдэнэбаатар нар тус тус шагнагдлаа.

Та бүхэнд хамт олных нь зүгээс баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.